Хүүхдийн паркт гарсан галыг унтраалаа

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Үндэсний соёл, амралтын төвд гал гарч байна гэсэн дуудлага 11.00 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн хоёр минутын дотор ирж, шуурхай ажиллаж галын голомтыг унтраалаа.


Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ойролцоогоор 2 га газар галд өртсөн байна. Энэ нь үндэсний соёл, амралтын төвд цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүй хог хаягдал их байгаатай холбоотой болохыг албаны хүмүүс хэлэв.


Мөн сүүлийн өдрүүдэд улиасны хөвөнтэй холбоотой галын дуудлага их ирж буйг анхаарууллаа. Улиасны хөвөн нь гал шатамхай тул гал алдах эрсдэлтэй тул шатаахгүй байхыг ард, иргэддээ анхааруулж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ