АТГ: УОК-той холбоотой гомдлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Улсын онцгой комисстой холбоотой гомдлыг шалгаж эхэлжээ.


Иргэдээс ирсэн гомдлыг хянан үзэж байгаа юм байна. Тодруулбал, иргэдийн зүгээс гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж, нэрсийн жагсаалтыг гаргахдаа УОК-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй талаар гомдол гаргасны дагуу ийнхүү шалгалтын ажиллагааг эхэлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж АТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ