Төв талбайн өмнөх хөгжимт усан оргилуурын туршилт хийлээ

Сүхбаатарын талбайн өмнөх хөгжимт усан оргилуурт талбайн туршилтын өчигдөр орой хийлээ.
Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайд Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн.
Усан оргилуур байгуулах ажил дууссан бөгөөд ирэх баасан гарагт нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 м/кв хэмжээтэй дугуйн талбай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийсэн байна.
3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар хариуцан ажлыг гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ