Сураггүй алга болсон 34 настай эмэгтэйг эрэн хайж байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн /аймгийн баруун урд зүгт 244 км-т/ “Өндөрлөг” хорооллын оршин суугч иргэн  34 настай, эмэгтэй Н  зургаадугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 06.16-ны өдрийн 22:25 цагт тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.


Тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөрөөр ахлуулсан орон нутгийн иргэд 06.15-ны өдөр сумын төв болон сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон байна.


06.17-ны өдрийн 04:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар очиж, 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ