Д.Мөнхжаргал: 2050 он гэхэд хог хаягдалгүй хот болно

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр цахимаар болно. Хурлыг нээн хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва, ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авид нар үг хэлэх юм. Хурлыг АУҮИС нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
ШУА-ийн эрдэмтэн Б.Авид: Нийслэлд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин бүрэн хангагдахгүй байна. Хүн амын нягтаршил нийслэлд улсын дунджаас 150 дахин их байна. Манай улсын хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна. Бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл боловсруулах үүрэг өгсний дагуу бид судалгаа хийн, үр дүнгээ хотын удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн онд бохирдол ихээхэн буурсан. Одоо түлшний бохирдолд анхаарах цаг болсон. Хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний хог ихээхэн аюултай. Гэдэсний халдварт өвчин их байгаагийн гол шалтгаан нь ил задгай хог юм. Энэ нь КОВИД 19-өөс ч аюултай байж болзошгүй. Ирэх жилүүдэд хөрсний бохирдлыг бууруулах боломж хотын дарга нарт бүрэн бий.
Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал: 2050 он гэхэд олон төвт хотын тогтолцоо бий болгоно. Хог хаягдлаас эрчим хүч гаргана. 2050 он гэхэд хог хаягдалгүй хот болно. Газар дор багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээтэй болно. Өндөр хурдны тээвэр нэвтрүүлнэ. Төрөлжсөн хөгжилтэй холбогдсон зорилгын хүрээнд дагуул хотууд бий болгоно. Амралт зугаалгын гэх мэтээр дагуул хотуудыг төрөлжүүлнэ. Орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувийг холбоно.
2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан үр дүнд хүрлээ. Сэлбэ дэд төвийн усан сан байгуулна. 1000 метр куб хэмжээтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ