Д.Нямхүү: Халдвартай хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Батлан хамгаалахын оюутан, 19 настай эрэгтэй 33 хоног эмчилгээний дараа, 15 настай сурагч 31 хоногийн дараа тус тус эдгэрлээ.
Ийнхүү улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197 хүн, эдгэрсэн 111 хүн байна. ХӨСҮТ-д халдвартай 86 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 78 нь хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ