Тамхинд нохой, муурын бөөс устгах зориулалттай бодис агуулагддаг

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Тамхигүй ирээдүй хөдөлгөөн хамтран тамхины хор нөлөө, тамхинаас гарах зөвлөгөөг хүргэж буй юм. 


Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг: Тамхи гэдэг бол татах, зажлах, үнэрлэх зэргээс эхэлдэг мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин агуулсан ургамал байдаг. 


Тамхи тамхины бүтээгдэхүүнийг гарган авахад эвгүй гашуун үнэрийг дарахын тулд хүмүүст хэрэглэхэд амархан болгохын тулд янз бүрийн химийн бодисуудыг үйлдвэрлэлд хэрэглэдэг. 


Тамхины бодист байгаа бүтээгдэхүүнүүдийг үйлчлэлээр нь авч үзвэл мансууруулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, үхэлд хүргэх аюултай хэмээн дөрөв ангилна. Никотин гэдэг бодис тамхины үр болон хальсанд байдаг хүний бие махбодыг хордуулах, хүчтэй донтуулах үйлчилгээ үзүүлдэг бодис. Никотин гэдэг хортой бодисын улмаас хүн тамхинд донтох эмгэгт өртдөг байна. 


Нэг ширхэг тамхийг татахад хүн 1-2мг никотиноор хордож, түүгээр амьсгалдаг. Харин 50-60мг никотин хүнийг үхэлд хүргэх аюултай аж. Түүнчлэн тамхинд нохой, муурын бөөс устгах зориулалттай метопирин гэдэг бодис агуулагддаг. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ