Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог суурилуулжээ

Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.
Үүнд:
- Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц
- Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц
- Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц
- Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц
- Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг таван байршил багтсан байна.
Товчлуурыг хэрхэн ашиглах вэ?
Явган зоригч зам хөндлөн гарахын тулд:
- Эхлээд товчлуур дарах ба 10 секундын дараа автоматаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.
- Ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн харах нь чухал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ