Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна.


Үүнээс:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.


Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана  гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ