БНСУ-аас ирсэн сэжигтэй тохиолдол бүхий таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана

БНСУ-ыг зорьсон тусгай үүргийн транзит нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 17:48 цагт газардаж 257 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:


  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Энэ удаагийн нислэгээр таван сэжигтэй тохиолдол бүхий хүн ирснийг онгоцны хойд хаалгаар буулгаж ХӨСҮТ-д тусгаарлах юм. Шинж тэмдэг илрээгүй иргэдийг “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ