Франкфурт, Сөүл, Сиэтл чиглэлийн нислэгээр 760 орчим иргэнээ татаж авна

Энэ сарын 19-нд Франкфурт, 20-нд Сөүл транзит /Зүүн өмнөд Азид бгаа иргэдийг/, 21-нд Сиэтл чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 760 орчим иргэнээ татаж авна гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр нийт 257 иргэнээ эх оронд нь авчирсан. Харин өнөөдөр өглөө Улаанбаатараас хөөрсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэн ирнэ.


Эдгээр иргэдийн 252 том хүн, 14 нялх хүүхэд. Үүнээс

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
  • өндөр настан 16,
  • жирэмсэн 13,
  • хөгжлийн бэрхшээлтэй 6,
  • эрүүл мэндийн шалтгаантай 31,
  • БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,
  • оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэнд тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ