ШҮҮХ: С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорихоор боллоо

Шүүгдэгч С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.


Барьцаа хөрөнгө байршуулаагүй гэдэг шалтгаанаар  Б.Бямбасайхан, С.Бямбацогт, Д.Ганболд нарыг зургаадугаар 22-ныг хүртэл цагдан хорихоор болжээ. Шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайхан 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус аваад байсан билээ.


Түүнчлэн шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгчийн хэлснээр шинжээчдийн дүгнэлт шаардлагатай гэх шалтгаанаар шүүх хуралдааныг энэ сарын 22-ныг хүртэл хойшлуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ