Л.Мөнхтүшиг: Долоодугаар сард Сөүл, Токио, Станбул руу таван удаа нислэг үйлдэнэ

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан байна. 


Хилийн чанадад байгаа, нутаг буцах иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд энэ сард нийт 9 нислэг хийхээр төлөвлөсөн байна. 


Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өчигдөр Хойд Америкт байгаа иргэдээ татан авах нислэгийг Сөүл хотоос хийж 258 иргэнээ авчирлаа. Өнөөдөр мөн Сөүл чиглэлийн нислэгээр 266 иргэн ирэх бол маргааш Франкфурт, 20-нд өдөр Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдийн татан авах онгоц Сөүл чиглэлд, АНУ-ын Сиэтл хот руу хийх нислэг зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод газардана.


Албан ёсны шийдвэр гараагүй ч өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаатай холбогдуулан долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг батлууллаа" гэсэн юм. 


Тодруулбал,

  • 7 сарын 2-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 4-ний өдөр Япон 
  • 7 сарын 7-ны өдөр Сөүл  (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
  • 7 сарын 9-ний өдөр Станбул (Турк болон Европод байгаа иргэдээ авчирна)
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ. 


Харин ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул тусгай үүргийн нислэгийг хуваарь хараахан гараагүй байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ