Буцаан олголтоо аваагүй иргэд мэдээллээ энэ сарын 20-ны дотор баталгаажуулна

НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй иргэд зургаадугаар сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулж, баталгаажуулахыг албаныхан анхааруулжээ. Хэрэв заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дахин олгохгүй гэдгийг анхааруулж байна.
Дашрамд, НӨАТ-ын урамшууллын 2020 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 21-ний ням гаригт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны тавдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа зургадугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ