"Хөл хориог долоодугаар сарын дунд үе хүртэл сунгах чигтэй байгаа"

Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.


Энэхүү хугацаа зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм. Үүнийг цаашид сунгаж, долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх урьдчилсан чигтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.


Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр биш гэдгийг тодотгосон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ