ХӨСҮТ: Өнөөдөр таван оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 132 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлийг хүргэж байна.

Тэрбээр "Улсын хэмжээнд зургаадугаар сарын 18-ны өдөр 339 хүнд шинжилгээ хийснээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн  Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч нарыг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлж байна. Өнөөдөр таван оюутан эдгэрч эмнэлгээс гарч байна.


Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, нийт 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ