“Залуу хот судлаач” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Гэр өргөө” ТТБ, Улаанбаатар хотын музей хамтран нийслэл хотын түүх, дурсгалт газрыг залууст бүтээлч байдлаар танилцуулах “Залуу хот судлаач” хөтөлбөрийг энэ сарын 27-оос ирэх сарын 1-нд хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 10-15 сурагч үнэ төлбөргүй хамрагдах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдыг 24-нийг хүртэл “Gerude” цахим хуудсаар бүртгэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчид Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудаар тойрон аялж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтантай лекц, яриа өрнүүлнэ.
Мөн нийслэл хотын дурсгалт барилгуудыг биет болон цахим хэлбэрээр дуурайлган бүтээх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ