Зуны улиралд хөвөн даавуун, нимгэн амны хаалт хэрэглэхийг зөвлөв

Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зүйлсийн талаар АШУҮИС-ийн НЭМС-ийн тэнхмийн эрхлэгч, НЭМ-ийн ахлах зэргийн мэргэжилтэн Л.Дэлгэрзул зөвлөж байна.


  • Амны хаалт цэвэр хуурай байх
  • Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх
  • Амны хаалт хэт бариу байж болохгүй
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх
  • Гараа тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх
  • Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх
  • Гараа ам, хамартаа хүргэхгүй байх


Хувь хүн юу хийх вэ?

  • Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх
  • Даавуун хувцас өмсөх
  • Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих
  • Гадуур аль болох бага явах
  • Ус, хярам, хар цай ойр ойрхон уух
  • Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийглүүлэх
  • COVID-19-ийн талаар мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ