Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.20/ 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ.


Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 51
    Өндөр настан – 33
    Жирэмсэн – 2
    Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн ирэв.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ