Хүүхдийн зуслангуудыг гэр бүлийн амралт хэлбэрээр ажиллуулах саналыг УОК-т хүргүүлнэ

Зуны дэлгэр цагт хүүхэд багачуудын амралтаа өнгөрөөхийг хамгийн их хүсдэг газрын нэг нь зуслан байдаг. Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амардаг гэх судалгаа бий. Гэвч 2020 оны хувьд цар тахлаас үүдэн энэ сарын 30-ныг хүртэл хөл хорио тогтоосон учир зуслангууд ажиллахгүй байна. Хэрвээ хөл хорио цуцлагдвал зуслангууд ажиллаж эхлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийгээд байгаа аж.


Мөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Монголын зуслангийн холбоонд зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраах саналыг тавьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулахаар ярилцаж байгаа аж.


Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулмагц комиссоос тодорхой шийдвэр гаргах аж. Тиймээс УОК-ын шийдвэр яаж гарахаас хамааран хүүхдийн зусланг өөр хэлбэрээр ажиллуулах, эсхүл бүр ажиллуулахгүй өнжих гэсэн сонголтоор шийдэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ