Франкфуртаас ирсэн онгоц өнөөдөр Сөүл хот руу ниснэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж тусгаарлах ажиллагаа Чингис хаан нисэх буудалд үргэлжилж буй юм.
ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Франкфурт хотоос ирсэн онгоцонд бүрэн ариутгал халдваргүйтгэл хийсний дараа онгоц Сөүл хот руу транзит нислэг үйлдэх юм байна. Уг нислэгээр зүүн өмнөд Азийн орнуудад гацаад байсан 250-иад иргэнээ авчирна.
Харин маргааш Монгол Улсын Засгийн газраас АНУ-д үзүүлж буй тусламжийн барааг хүргэх онгоц Сиатл хот руу нислэг хийнэ. Уг онгоцоор 260 гаруй иргэн эх орондоо ирэх ба иргэдийн нэрсийн жагсаалт УОК-т иржээ. АНУ руу нисэх онгоц энэ сарын 24-ний өдөр Улаанбаатарт газардана.
Ингэснээр 2020 оны зургаадугаар сард Монгол Улс 2300 орчим иргэнээ авахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ