С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.
Шүүх бүрэлдэхүүн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг долоодугаар сарын 6 хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан аж.
Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 06-ны 09.00 цагт товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ