"Коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их тархдаг"

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж, тархдагийг БНХАУ-ын эрдэмтэд тогтоожээ.


Монгол Улсын хэмжээнд 2183 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 1-5 насны 115 хүүхэд, 45 жирэмсэн эх байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн эмгэгтэй 95 хүн байна. Үүнээс найман хүний бие хүнд байгаа бөгөөд голдуу ахмад настнууд хүнд байна. Швед улсад эрчимт эмчилгээнд байсан эмэгтэй бие сайжирч байна" гэлээ. 


ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн хэмжээнд нийт хүн амын 22 хувь буюу 1.7 тэрбум хүн архаг суурь өвчтэй байна. Хоёр сарын дараа улирлын томуугийн улирал эхлэх гэж байгаатай холбоотой томуугийн бэлэн байдлыг хангахыг ДЭМБ-аас улс орнуудад анхаарууллаа" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ