Улаанбаатараас Чойр, Мандалговь, Өндөрхаан руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Авто зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрснийг түргэн шуурхай арга хэмжээ авч, сэргээн засварлаж, зорчих хэсгийг чөлөөлсөн тул авто тээврийн хөдөлгөөнийг үргэлжлүүлж эхэлсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Улаанбаатар хотоос Говьсүмбэр, Дундговь, Хэнтий чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 22-ны 00:00 цагаас 15:00 цаг хүртэл хугацаанд түр хаасан талаар бид өмнө мэдээлсэн.


Жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчино уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ