Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил дуусаж үйл ажиллагааг нээсэн гэж Хотын дарга С.Амарсайхан мэдээллээ.


Тус цэцэрлэгт хүрээлэн 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 м/кв хэмжээтэй дугуйн талбай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламжтайгаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийсэн байна.


3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ