Д.Нарангэрэл: Халдвар залуучуудын дунд голомтлон тархаж байгааг онцгой анхаарах ёстой

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "216 улс оронд бүртгэгдэж, 9 сая 186 мянган хүн халдвар авч, 3.7 сая хүн эмчлэгдэж байна.

АНУ өмнөд Ази болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тархалт өндөр хэвээр байна. Ялангуяа АНУ-д халдвар залуучуудын дунд голомтлон тархаж байгааг онцгой анхаарах ёстойг ДЭМБ-аас анхаарууллаа.



ОХУ-д 7600 хүн шинээр халдвар авч, 95 хүн нас барлаа. Буриад, Тува, Чита хотод 40-150 хүн шинээр халдвар авлаа. 


СУДАЛГАА: АНУ-ын нийт хүн амын 90 хувь нь коронавирусийн халдвар авах магадлалтай гэжээ. Иргэдээс гадуур болон автобусанд хүмүүс амны хаалтгүй явж байгааг анхааруулж, ЭМЯ-д гомдол гаргасан" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ