Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг явж эхэллээ

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 276/275 зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 23-ны өдрөөс хуваарийн дагуу аялж эхэллээ.


Тус чиглэлийн галт тэрэг зам засварын ажлын улмаас энэ сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар аялахгүй болсныг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэж байсан билээ.


Тодруулбал 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т найман хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд орсон юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ