Мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурчээ

Архангай аймгийн Цагдаагийн газраас 2020 оны эхний таван сард мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллажээ.



Үүний үр дүнд энэ оны тавдугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг урьд оны мөн үеэс 4.6 хувиар буурч, илрүүлэлт 6.3 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарсан байна. 


Цаашид ч энэ эрчээр ажиллаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч ажиллана гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ