Хөгжил дагуулсан “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалт үргэлжилсээр..

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын яам, агентлагийн төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, сүүлийн үед хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, техник, технологийн  шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцлаа.


Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид өнгөрсөн онд буюу “Хөрөнгө оруулалтын жил”-д бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлж амжилттай ажиллан түүхэн олон дээд амжилтын эзэд болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цохон тэмдэглэсэн юм.


Тэрээр “Уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт байлаа. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан”-ыг онцлов.   



СЭТГЭГДЭЛ БИЧИХ