Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн нийт 249 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч дараагийн шатны хяналт буюу сувилал руу шилжлээ. Тэд 19-35 насны 7 эрэгтэй, 3 эмэгтэй оюутнууд ба дунджаар 28-41 хоног эмчлүүлжээ. Ингээд Монгол Улсад халдварын нийт 215 тохиолдол батлагдаж, 168 хүн эдгэрсэн. Одоо 47 хүн эмчлүүлж байгаагийн 41 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 6 хүн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын 78 хувь нь буюу 168 хүн эдгэрээд байна. Мөн 82 хувь нь ОХУ-аас ирсэн, бусад нь 10 улсаас иржээ. Түүнээс гадна 93 хувь буюу 201 нь Монгол үлдсэн нь гадаадын иргэн байна. 65 хувь нь эрэгтэй, 34 хувь нь эмэгтэй. Халдвартай иргэд 6-80 настай хүмүүс ба 65 хувь нь 16-24 оюутнууд юм. Эдгэрсэн хүмүүсийн ор хоног 30, дунджаар 14-60 хоногт хэвтэн эмчлүүлжээ. Одоогоор ажиглалтын байранд 2000 гаруй хүн байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд өнөөдрийн байдлааар 5 сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ