Саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүгээрэй!

Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Санал хураалтын үйл ажиллагаа өглөө 07:00 цагт орон даяар эхэлсэн.
Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрыг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрээд, регистерийн дугаараа кирилл үсгээр оруулан харна уу.
Санал өгөхөөр очихоосоо өмнө дараах хэдэн зүйлийг анхаараарай.
- Иргэний үнэмлэхээ заавал авч очих (эвсэл дүйцэх бичиг баримт)
- Амны хаалтаа заавал зүүх (шалгуулагчид царайгаа харуулахдаа амны хаалтаа түр тайлна)
- Санал авах байрны гадна болон дотор хүн хооронд 1.5 метрээс доошгүй зайг барина
- Тойргийнхоо мандатын тоогоор нэр дэвшигчээ сонгох ёстой. Жишээ нь, таны харгалзах тойрогт 3 мандаттай байвал (1 биш 2 биш) заавал 3 нэр дэвшигчийг дугуйлна гэсэн үг.
- Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэсэн бол саналын хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжтой.
- Саналын хуудсаа бөглөөд зургийг авах, бичлэг хийж болохгүй. Хэрэв зөрчвөл 10 сая төгрөгөөр торгуулна.
- Санал авах байрт хүүхэд (0-18 нас) дагуулж ирж болохгүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ