АНУ-аас 255 хүн эх орондоо ирлээ

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ний тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардаж 255 хүн эх орондоо ирлээ.
Үүнд:
- Өндөр настан - 15
- Жирэмсэн - 3
- Бага насны хүүхэдтэй гэр бүл - 103
- Хөгжлийн бэрхшээлтэй - 4
- Оюутан - 17
- Эрүүл мэндийн шалтгаантай - 26
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай - 98 хүн тус тус ирээд байна.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Багабаян" сувилал, "Тоёоко инн", "Эрхэс" зочид буудалд тусгаарлана. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ