Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай сандал ширээ гаргажээ

Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн ахлагч мэдээлэл өглөө


23-р тойргийн 8-р хэсгийн ахлагч Б.Солонго: 23-р тойргийн 8-р хэсэгт санал өгөх боломжтой 1792 сонгогч бүртгэлтэй. Өчигдөр зөөврийн хайрцгаар 5 сонгогч саналаа өгсөн. 11:00 цагийн байдлаар ирц 21.4 хувьтай буюу 381 сонгогч саналаа өгсөн, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ идэвхтэй сайн байна гэсэн үзүүлэлт. 56-аас дээш насныхан саналаа идэвхтэй өгч байна. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай сандал ширээ гаргасан бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд баррель хавтас, үсгийн хэв бий " гэв.


Тус хэсгийн хороо нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ