Д.Нямхүү: АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. 


Тэрбээр "Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.


ХӨСҮТ-д өнөөдөр 47 хүн эмчлүүлж байгаагаас 41 хүн хөнгөн, хүндэвтэр зургаан хүн байна. Нэг хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. 


Москва-УБ-ын онгоцоор өнөө өглөө 114 зорчигч ирлээ. Бид хүмүүсээ ангилан ялгаж, хүлээн авч байна. Өнөөдөртөө шинжилгээг авна. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан"  гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ