Д.Нарангэрэл: Тусгаарлалтад 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эх байна

ЭМЯ-наас мэдээлэдл хийлээ. 

 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар 9.6 сая гаруй хүн өвчилж, 8.2 сая хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 150 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. АНУ-д өнгөрсөн 24 цагт 37 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь халдвар хамгийн их тархсан өдөр гэж бүртгэгджээ. АНУ-д ирэх долоо хоногт коронавирусийн халдварын оргил үе ирэх байх гэж эрдэмтэд анхааруулж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан Европын орнуудад халдвар нэмэгдэж байна. ОХУ-д 7113 хүн шинээр халдвар авч, 92 хүн нас барлаа.


Манай улсын хувьд 126 хүн шинээр ажиглалтад орж, 2566 хүн ажиглалтад байна. Үүнээс 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эх байна. 188 сувилагч, 13 асрагч коронавирусийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Улсын хэмжээнд 5002 хүн гэрийн ажиглалтад орсноос өнөөдөр 602 хүн байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ