Д.Нямхүү: Москвагаас ирсэн гурван оюутнаас коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.


Тэрбээр "Зургаадугаар сарын 25-ны өдөр 171 хүн шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Москва-УБ-ын онгоцоор өчигдөр ирсэн гурван оюутанд коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 219 боллоо. 

Сайн мэдээтэй, нэг оюутан 43 хоног эмчлүүж, эдгэрлээ.

Өнөө өглөө ОХУ-ын цэргийн онгоцоор Ялалтын баярын парадад оролцсон 75 цэргийн алба хаагч ирсэн. Бүгдийг Багабаян амралтад тусгаарласан. Өнөөдөр шинжилгээний сорьц авч, хариуг маргааш танилцуулна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ