Эрчим хүчний гудамжны 6 км авто замыг хэсэгчлэн хаана

Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажлуудын нэг юм.


Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзвараас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 10-ны хооронд хааж, зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НАЗХГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ