Д.Нямхүү: Дахин таван хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 175 боллоо

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

172 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнээс коронавирус илрээгүй, 56 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. Дахин таван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд нийт 175 хүн эдгэрч, 44 хүн эмчилгээнд үлдлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ