"Үйлчилгээний газрын худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол ирсэн"

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

АНУ-ын Техас, Флорида Аризона мужууд хөл хориогоо эргэн сэргээлээ. Буриадад 93 шинэ тохиолдол илэрсэн. 77 хүн ажиглалтад шинээр орж 9 хүн ажиглалтаас гарсан нийт 2632 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд нийт 112 асрагч, 108 сувилагч ажиллаж байна.


Дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газрын худалдагч, үйлчлэгчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол хэлсэн. 200 гаруй байгууллага вакцин хийхээр ажиллаж байгаагаас 15 вакциныг эмнэлзүйн туршилтад оруулсан. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ