Өнөөдөр “The Hu” хамтлагийн хандивын онлайн тоглолт болно

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт өнөөдөр “White Rock Center”-т болно.
Тоглолтыг ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, ХААН банк ажиллаж байна.
“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмөөр тоглодог юм. Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ