Хяналтын тооллого хийхэд 71.3 сая төгрөг зарцуулжээ

2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа бие даан нэр дэвшсэн цөөнгүй эрхэм мэдэгдэн, дахин санал хураахыг шаардсан. Үүний дагуу СЕХ нийслэлийн зургаан дүүрэг, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн юм.


Үүнд нийт 71.3 сая төгрөг зарцуулжээ. Хяналтын тооллого хийхэд төрийн 2447 албан хаагч ажилласан байна. Ийнхүү хяналтын тооллогод ямар нэгэн зөрчил илрээгүй, үүнийг бие даагчид хүлээн зөвшөөрч, санал нийлэн, гарын үсгээ зуржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ