Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр АН-ын гишүүн О.Батхандыг томилжээ. О.Батханд нь УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан юм.  

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэмээх нь шинэ албан тушаал бөгөөд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Б.Ширнэн ажиллах юм байна. 


О.Батханд нь: 

  • Боловсрол: Дээд /Сэтгүүлч, эрхзүйч/
  • Гэр бүл: Гэрлэсэн. Нөхөр хоёр охины хамт амьдардаг


Төгссөн сургууль:

  • 1990-1999 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль
  • 1999-2004 он Үндэсний Тагнуулын Академийн Эрхзүйч,
  • 2001-2004 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Олон Улсын Сэтгүүлч
  • 2004-2005 он АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлал курс
  • 2013- он АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний курсэд суралцсан.


Ажлын туршлага:


  • 2004-2011 он ТВ-9 телевиз гадаад мэдээний редактор, сэтгүүлч , ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга
  • 2011-2012 он УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор
  • 2012-2013 он ETV HD телевизийн захирал
  • 2013-2014 он “ NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал
  • 2014- 2016 он Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч
  • 2016- “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ