Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг хуваарийн дагуу явна

Төмөр замын автобус Рейлбус техникийн гэмтлийн улмаас аялахгүй байгаа тул маргааш буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн зорчигчийн галт тэрэг(301/302) Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд хуваарийн дагуу өдөр бүр аялна.


Эргэн сануулахад, Рейлбус зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн МЯГМАР гарагаас бусад өдөр Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд аялж эхлээд байсан юм.


Та бүхэн галт тэрэгний цагийн хуваарьтай танилцан аяллаа төлөвлөнө үү. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ