ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга тамгаа шилжүүлнэ

МХЕГ-т
10:00 цагт ЭЕШ-ын нөхцөл байдалд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчил, хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт /Загас, далайн гаралтай бүтээгдэхүүний түр хязгаарлалт/, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх сэдвээр мэдээлэл өгнө.
Тусгаар тогтнолын ордонд
10:00 цагт МАН-ын бага хурал хуралдана.
ЭМЯ-нд
11:00 цагт Коронавирусийн халдварын талаар мэдээлнэ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд
12:00 цагт ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлнэ.
Засаг даргын тамгын газрын VIP танхимд
12:00 цагт Хотын дарга тамгаа шилжүүлнэ.
Төрийн ордонд
15:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ