ЭЕШ түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ

Өнөөдөр ЭЕШ Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.  Түүхийн шалгалт 10:00-11:20 цагт, Англи хэлний шалгалт 14:00-15:20 цагт явагдах юм. 


COVID-19 өвчний цар тахлын улмаас шалгалтын хугацааг хойшлуулж долоодугаар сарын 2-5-нд буюу өнөөдрөөс эхлэн ням гарагийг дуустал зохион байгуулахаар болсон.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:


Долдугаар сарын 03-ны Баасан гараг


10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газарзүй
16:30-17:50 цагт Нийгэм судлал


Долдугаар сарын 04-ний Бямба гараг

10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик


Долдугаар сарын 05-ны Ням гараг

10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл


Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:


1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;


2. Суудлын хуваарь;


3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;


4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ