Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна

Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгаж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, ажлын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үерийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах бүх боломжийг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад онцгойлон анхааруулжээ.
Цаашлаад амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж, гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд, олон нийтэд анхааруулж ажиллахыг үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ