АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.


Тодруулбал, зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор ирээд байна.


Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ