Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэллээ.
Уг нь шүүх хурал зургаадугаар сарын 22-нд болох байсан ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас хэргийн материалтай танилцах боломж олгох хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан.
Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж 22,865 саналаар ялалт байгуулсан. Гэвч түүнийг 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа тул УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваагүй байгаа юм.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ