Өнөөдөр Замын-Үүд боомтоор 300 хүн ирнэ

Замын-Үүдийн боомтоор өнөөдөр 300 хүн орж ирэхээр болжээ. Тэдгээр иргэдийг ирэхэд нь газар дээр нь коронавирусийн шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. 

Тус шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн хийх бөгөөд тус төвийн явуулын лаборатори Замын-Үүдэд ажиллахаар явжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ