Шалган нэвтрүүлэх товчооны эрүүл мэндийн хяналтыг зогсоолоо

Шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.
Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа: Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа ба 2458 хүн тусгаарлалтад байгаа. Нийслэлийн онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, НЭМГ-ын ажилчид 24 цагаар жижүүрлэн үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн билээ. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын зургаадугаар сарын 30-ны хурлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж байсан эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон" гэв.
2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-ныг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4,021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн тус хугацаанд найман товчоогоор нийт 2,429 828 тээврийн хэрэгсэл орж гарсан бол 7,496,641 зорчигч Улаанбаатар хотоор орж гарч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ